Сэтгүүлчид Цэцэд хандах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Цэцэд хандах уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Байнгын хороодын хуралдааныг сурвалжлах эрхээ хасуулсан сэтгүүлчид Ерөнхийлөгчид хандаж, уг хуулийн заалтад хэсэгчлэн хориг тавиулахаар хүсэлт гаргасан билээ. Хориг тавих хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд өчигдөр Ерөнхийлөгч уг асуудлаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Төрийн байгулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж, УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх, ингэхдээ парламент хэвлэл мэдээлэл болоод сонгогчдынхоо өмнө нээлтэй байх зарчмыг хадгалах нь зүйтэй гэсэн билээ. Гэвч нэгэнт хэрэгжээд эхэлсэн хуулийн заалтад УИХ өөрийн санаачлагаар өөрчлөлт оруулах эрхгүй тул энэ асуудал нааштайгаар шийдэгдэх боломж бараг үгүй, хуулийн ямар процедураар явах нь тодорхойгүй байгаа билээ. Тиймээс Дэгийн тухай хуулийн үйлчлэлийг  зогсоохын тулд сэтгүүлчдийн байгууллага Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй болж байна. Иргэд Цэцэд хандаад маргаанаа хагалж чаддаг байхад сэтгүүлчид чадахгүй гэж үү. Тэгээд ч Ерөнхийлөгч мөн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Хуулинд хориг тавих эрх нь надад бий ч иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлүүлж чаддаг байх ёстой. Бид тийм нийгэмд амьдарч байгаа” гэсэн шүү дээ.

    Б.ЗАЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж