Драмын дөрөв кино хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Драмын дөрөв кино хийжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар нар хамтран Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн кино хийж байгаа гэнэ. Киноны найруулагчаар жүжигчин Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Кинонд эмэгтэй хүний хайр дурлал, амьдрал, баяр гунигийн талаар харуулахыг зорьжээ. Киноны гол дүрд залуу жүжигчин н.Долгор, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Отгонцэцэг нар тоглосон байна. Харин киноны дууг дуучин Т.Ариунаа, Л.Чулуунбаатар дуулжээ. “Танихгүй эмэгтэй захидал” кино нь ирэх сард нээлтээ хийх юм байна.

    М.Урин  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж