Мэргэжлийн дуучид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн дуучид өрсөлдөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагд агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдаан”-ыг энэ сарын 17,18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

    Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд нийтийн болон мэргэжлийн дуу дуулаачдад зориулсан олон зуун шилдэг бүтээл туурвисан дууны их мастер бөгөөд түүний уран бүтээлийн давтагдашгүй нандин өв сангаас залуу дуучдад эзэмшүүлэх, тэдний дуулах ур чадварыг төгөлдөржүүлэх, улмаар нийт монгол туургатны дууны өв соёлд уламжлуулан үлдээхэд уралдааны зорилго оршжээ.

    Энэхүү уралдааныг хоёр шаттайгаар шалгаруулан дүгнэх ажээ. Уралдаанд зөвхөн 25-35 насны мэргэжлийн дуучид болон дуулаачийн мэргэжлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд оролцоно. Шагналын сан өндөртэй энэхүү уралдааны ялагч хоёр сая төгрөгийн эзэн болох нь ээ. Энэ үеэр түүний “Монголын сайхан орон” нэртэй дууны түүвэр гарах аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж