Драмын театрт хүүхдүүдийн жүжгүүд зочилно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Драмын театрт хүүхдүүдийн жүжгүүд зочилно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон драмыг урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулсаар ирсэн билээ. Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, уран зохиол, гоо зүйн боловролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн урлагийн ууган байгууллага маань 80 жилийнхээ ойн ажлын хүрээнд сурагчдын амралтыг тохиолдуулан “Хүүхдийн шилдэг жүжгүүдийн цуврал” тоглолтуудаараа толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

    Тоглолтын хуваарь:

    1-р сарын 14-нд 13.00 цагт бага ангийнханд зориулан Х.Андерсон “Алтан түлхүүр” үлгэрийн сэдэвт жүжиг

    1-р сарын 15-нд 15.00 цагт, 16-нд 11.00, 15.00 цагт     С.Михалков ”Бардам туулай” дуу бүжиг хосолсон жүжиг
        
    1-р сарын 17-нд 15.00 цагт T.Gabbye ”Үнсгэлжин” үлгэрийн сэдэвт жүжиг

    1-р сарын 18-нд 15.00 цагт, 19-нд 15.00 цагт    Ахлах, дунд ангийханд зориулан С.Жаргалсайхан “Тэмүүжин” үндэсний түүхэн жүжиг

    1-р сарын 20-нд 16.00 цагт, 20-нд 11.00 цагт Х.Андерсон “Лусын дагина” хүүхдийн сонгодог жүжиг

    1-р сарын 21-нд 15.00 цагт А.Шартолгой “Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг

    1-р сарын 22-нд 15.00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” үерхэл, нөхөрлөлийн сэдэвт орчин үеийн жүжиг

    1-р сарын 23-нд 10.00, 13.00,17.00 цагт Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” байгаль экологийн сэдэвт орчин үеийн дуулалт жүжгийг тус тус хүүхэд багачууддаа зориулан хүргэхээр болжээ.     

    Дашрамд сонирхуулахад, эдгээр уран бүтээлүүд нь БСШУЯ-ны сурагчдад заавал үзэх үзвэрийн жагсаалтад орсон жүжгүүд ажээ. Эдгээр жүжгүүдийн тасалбар драмын эрдмийн театрын кассаар 4000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хэрвээ сургууль хамт олноороо зохион байгуулалттай хамрагдвал 3000, 2000 төгрөг болон хөнгөлөх юм байна. Үүний зэрэгцээ анги даасан багш нарт тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэхийн зэрэгцээ азтай үзэгч хүүхэд шалгаруулан амьжиргааны түвшин доогуур, өнчин ядуу хүүхдүүдийг тоглолтын тасалбарын тооноос хамаарч нэг сургуулиас 10-20 хүүхдийг нэг удаагийн тоглолтод үнэ төлбөргүй хамруулах гэнэ. Мөн сургуулийн захиргаа хүсэлт гаргавал уран бүтээлчидтэй хийх уулзалтыг зохион байгуулж, театрын урлагийг сурталчлах юм байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж