Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Налайх дүүрэгт өнгөрсөн шөнө бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ. Галыг унтраахаар Налайх дүүргийн Онцгой байдлын газрын 028-р ангийн алба хаагчид ажилласан бөгөөд гал яг юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Х.Дамжингаас тодрууллаа.

    -Өчигдөр танай дүүрэгт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан хэрэг гарчээ. Яг хэдэн настай хүүхдүүд байсан бэ?

    -Манай Аврах гал унтраах ангид 22.30 цагийн үед гэр шатаж байна гэсэн дуудлага ирсэний дагуу бид найман минутын дотор очсон. Гэвч гэр шатаж, уг гэрт байсан 10 настай, 3 настай хоёр хүүхэд галд өртөн амиа алдсан байна.  

    -10 настай хүүхэд 3 настай дүүгээ галаас аваад гарах бүрэн боломжтой. Тухайн үед гэр нь цоожтой байсан юм болов уу, эсвэл унтаж байсан юм болов уу?

    -Хүүхдүүд унтаж байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ гэр гаднаасаа цоожтой байсан гэх шинж тэмдэг байгаагүй.

    -Гал юунаас болж гарсаныг тогтоосон уу?

    -Галын шалтгааныг тодруулахаар нийслэл хотоос шинжээчид ирээд ажиллаж байна. 14 хоногийн дотор шинжээчид дүгнэлтээ гаргана.  

    -Эцэг эх нь хаана байсан юм бол. Ойрхон айл байсан юм болов уу?

    -Эцэг эх нь галыг унтарснаас хойш ирсэн. Тухайн үед гал юунаас болж гарсныг асуух боломжгүй байлаа. Харин зэргэлдээ 7-8 метр байх айлаас дуудлага өгсөн юм билээ.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж