Үнэтэй машинуудаа Ордоны голд нуужээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Үнэтэй машинуудаа Ордоны голд нуужээ

Төрийн ордны гадаа иргэдийн тайван жагсаал болж, УИХ-ын удирдлагад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө. Харин төрийн түшээд эд хогшлоо жагсагчдын хөлд үрэгдэхээс нэлээд болгоомжилжээ. Үнэтэй цайтай машинуудаа Төрийн ордоны хашаан доторх ил зогсоолоос холдуулж ордоны цогцолборын гол дахь талбай дээр зогсоосон байна. Төрийн ордон гаднаасаа нэг цул байшин мэт харагдавч дөрвөн том байшингаас бүтсэн голдоо усан оргилуур, Төрийн хүндэтгэлийн хуучин өргөө зэргийг багтаасан талбайнуудтай юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж