Бодисын солилцоог сайжруулах нь

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Бодисын солилцоог сайжруулах нь

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өтлөөд жин нэмээд ирэхээр өөрийн эрхгүй залуу байхдаа зөв эрүүл хоол идэж байхгүй яавдаа гэж харамсаж байна уу? Гэвч жин нэмэх ч гайгүй. Харин таргалалтаас үүдсэн өвчин эмгэг л хамгийн хэцүү нь. Бэрхшээлийн гол нь нас ахиж байгаатай холбоотойгоор бодисын солилцоонд өөрчлөлт орж байдаг. Гэвч том размерийн хувцсанд ингээд бууж өгч болохгүй. Бид танд бодисын солилцоог идэвхижүүлж, илүүдэл жингээсээ салах аргаас хүргэж байна.

    Байнга амаа хөдөлгөхөөс зайлсхий. Мөн хурдан шингэцтэй хоол идэх нь бодисын солилцоо болон зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Австралийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар байнгын дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүдээс унадаг дугуй унаж, цагаар хоол иддэг эмэгтэйчүүд жингээ амархан хасдаг нь тогтоогджээ.

    Physiology & Behavior  сэтгүүлд өгүүлснээр байнга кофе уудаг хүмүүсийн бодисын солилцоо огт уудаггүй, өөр ундаа уудаг хүмүүсээс 16 хувиар илүү байдаг гэжээ. Учир нь каффейн зүрхний цохилтыг хурдасгаж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэг аяга кофе бүтэн өдрийн турш бодисын солилцоог эрчимтэй байлгаж чадна. Гэхдээ сүүлийн аяга кофег үдээс өмнө уухаа бүү мартаарай, Учир нь орой уусан кофе нойргүй хонуулах аюултай байдаг.

    Түүнээс гадна хүйтэн ус нь сэтгэл санааг сэргээж, бодисын солилцооны эрчмийг ихэсгэдэг.  Discovery Health-ээс гаргасан судалгаагаар хүн өдөрт дор хаяж найман аяга ус уувал илүүдэл өөх тосны 70 хувиас салж чадах аж.  Түүнээс  гадна Юта мужын их сургуулиас явуулсан судалгаагаар өдөрт дөрвөн аяга ус уухад хүний биед мэдэгдэхүйц өөрчлөлт шингэний дутагдалд орох нь багасч өдөрт 2 хувийн калори шатааж байжээ.

    Өглөөний цайг өөртөө гэдэг үг байдаг. Гэхдээ хар өглөөгүүр махтай хоол идэхийн оронд шингэц сайтай хөнгөн хооллох нь зүйтэй. Өглөөний цай хүнд байх тусмаа бодисын солилцоог удаашруулдаг.

    Ногоон цай ханиаднаас сэргийлэх антиоксидант агуулахаас гадна бодисын солилцоог сайжруулдаг. Судалгаанаас харахад гурван сарын турш өдөрт гурваас таван аяга ногоон цай уухад илүүдэл жингийн 5 хувийг гээдэг байна.

    Идэвхитэй дасгал хөдөлгөөн бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жингээ хасах хамгийн үр дүнтэй арга. Өдөрт ердөө 15 минутын дасгал хийхэд өдөрт 150 калори хасдаг.  Дасгал хөдөлгөөний хажуугаар сунгалтын дасгал маш чухал. Энэ нь бүх биеийн булчин шөрмөсийг жигд  ажиллуулж, хөдөлгөөнд оруулдаг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж