
“Шинэ үе” продакшныхан дэлгэцийн гурав дахь бүтээлээ ирэх даваа гаригаас эхлэн кино театруудад нэгэн зэрэг гаргаж эхлэхээр зэхжээ. “Хоёр хоёрын тав” нэртэй инээдмийн киноны нээлт албан ёсоор энэ сарын 15-нд болох юм. Тус киноны найруулагчаар Н.Ариунболд ажилласан бөгөөд киноны зураг авалтыг богино хугацаанд хийж дуусгажээ. “Шинэ үе” продакшны уран бүтээлчдээс гадна Драмын эрдмийн театрын жүжигчин Эрхэмбаяр, гавьяат жүжигчин Чаминчулуун, нар тогложээ.
А.Зул