Долоо хоногийн зурхай:2011.01.10-2011.01.16

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай:2011.01.10-2011.01.16

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ARIES-ХОНЬ, 21.03-19.04
    Эхний хоногууд энэ ордынхонд төдийлөн таатай биш. Таны нэр төр юунаас түрүүнд хэлмэгдэж магадгүй юм. Таны үзэл санаа зарим зүйлээр өөрчлөгдөх магадлалтай. Худал хоосон яриа хов жив сонслоо гэхэд тэвчээртэй өнгөрөөх хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд таны итгэл нэмэгдэж ирнэ. Ямар ч нөхцөлд зорилготойгоор хөдлөх хэрэгтэй.

    TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
    Найз нөхөдтэйгөө харьцаагаа хурцатгах хандлага эхний хоногуудад гарч ирэх нь. Таны хурц хэл амнаас л тэр нь үүдэлтэй байх учраас биеэ барьж бай. Ер нь л энэ хугацаа таныг элдэв хэрэгт татах гээд байх шиг. Ийм байдалд аль болох нээлттэй, зүрх зоригтой хандах хэрэгтэй. Хугацааны сүүлчээр эерэг хандлага үүсэх ба та энэ үеэр гүн ухаанд татагдана.

    GEMINI-ИХЭР, 21.05-21.06
    Гэр бүлтэй ихрийнхэн хань нөхөртэйгөө элдэв зөрчилдөөн гаргах асуудалтай. Мөргөлдөөн сөргөлдөөнөөс эхний өдрүүдэд аль болохоор хол байхыг оролд. Таны үзэл баримтлал шүүмжлэлд өртөх бөгөөд ажил хэрэгт ч бас ийм байдалтай өнгөрнө. Хоёрдугаар хагаст танд эрсдэл хийх адал явдал ирж магадгүй. Энд ухаалгаар хандах хэрэгтэй.

    CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
    Долоо хоногийн эхэнд ажиллах, гэр бүлийн үүргээ гүйцэтгэх хүсэл танд төдийлөн гарч ирэхгүй. Үүнээс үүдэн ажил назгайрах бололтой. Яг энэ үеэр залхуугаа дарах нь танд асуудалтай байх нь. Цэ­вэр агаарт зугаалж, сэтгэлийн хөөрлөө дарж бай­хыг хичээ. Дараагийн хоногуудад нь түншлэлээ бэх­жүү­лэх элдэв арга хэмжээ хийхэд тааламжтай байна.

    LEO-АРСЛАН, 23.07-22.08
    Хугацааны эхэн хэсэгт үр хүүхэдтэй холбоотой асуудлууд байгаа учраас тэднийг хянах талдаа зүтгэх хэрэгтэй. Энэ нь гол төлөв сургууль, цэцэрлэгтэй холбоотой байх юм. Мөн энэ үеэр элдэв мөрийтэй тоглоомоос холхон явах хэрэгтэй. Танаас зөвхөн гарз л гарна. Сүүлийн өдрүүдэд нь эрүүл мэндээ бэхжүүлэх, биеэ чийрэгжүүлэх зэрэг ажиллагаа хэрэгтэй болж байна.

    VIRGO-ОХИН, 23.08-22.09
    Танай ордынхонд эхэн үеэр гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ. Эдгээр хоногуудад зочин хүлээн авах хэрэггүй. Хэрэв та засвар хийж байгаа бол маргаан ихээхэн гарах болно. Хугацааны хоёрдугаар хэсэгт хайрын харилцаанд идэвх гарах бөгөөд энэ үеэр танилцсан романтик харилцаа урт ирээдүйтэй байж болно. Энэ үеэр гэрлэх нийлэх талаар ярилцахад тохиромжтой.

    LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
    Долоо хоногийн эхний өдрүүдэд танд мэдрэлийн системээ ачааллаас хамгаалах мөн биеэ чийрэгжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Таны дургүйг хүргээд байгаа хүмүүстэй уулзаж, учраад хэрэггүй. Учир нь таны мэдрэлийн систем тогтвортой биш байна. Мөн энэ үеэр болгоомжтой явах хэрэгтэй. Дараагийн хоногуудад байдал нааштай эргэнэ.

    SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
    Хилэнцийнхэн эхний өдрүүдэд адал явдалд хөтлөгдөх хандлагатай бөгөөд тэр нь танд зөвхөн зарлага болно. Зугаа цэнгэлд  хэтэрхий ихээр мөнгө зарцуулах гээд байгаа  юм уу даа. Сүүлийн өдрүүдэд нь ч бас цэнгэж наргисаар явна. Амралтын өрүүдэд хотоос гарч зусландаа зугаалахад яагаад болохгүй гэж? Энэ үеэр шинэ танилтай болж, дурсамж сайтай үлдэнэ.

    SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
    Танай ордынхон үйл ажиллагааны  их хүсэлд автсан байх нь. Танд өөрийгөө бусдад харуулах, ямар ч ажлыг нугалах бяр амтагдана. Танд төрөх санаа бодол урган ундрах болно. Эхэлсэн бүх ажлаа амжуулна гэж арай амжихгүй биз. Хоёрдугаар хэсэгт та үйл ажиллагаандаа олон зүйлийг засч залуулан амжилттай байх нь. Ганцхан цагийг хоосон өнгөрүүлээд хэрэггүй.

    CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
    Танай ордынхон асуудалд ухаалаг ханддаг. Гэхдээ эхний өдрүүдэд та өөрийн тэр чанараа ашиглаж чадахгүй нь. Одоо танихгүй хүмүүстэй харилцах хэрэггүй. Таны сэтгэл тогтворгүй байгаа учраас өөрийгөө хянахад хүндрэлтэй. Хугацааны сүүлийн өдрүүдэд та бие сэтгэлийн хувьд сайн байх учраас ямар ч ажлыг бариад авсан бүтээж л таараа.

    AQUARIUS-БУМБА, 20.01-18.02
    Эхний өдрүүдэд та өөрийн ирээдүйн талаар ихээхэн мөрөөдөлтэй байх бөгөөд элдэв төлөвлөгөө боловсруулах боловч түүнээс хэрэгжүүлэх бодит алхам хийхгүй  нь.  Та өөрийн төлөвлөлтдөө итгээд хөрөнгө зараад эхлэх тэр үеэс буруу замаар явах магадлал өндөр байгааг анзаар. Хугацааны эцэст  ганцаараа зүтгэх дуртай танайханд амжилт ирнэ.

    PISCES-ЗАГАС,19.02-20.03
    Долоо хоногийн  нэгдүгээр хагаст  таны эрч хүч их байх учраас зарим ажлыг бүтээхээр шамдах болно. Харин олон ажил зэрэгцүүлэн бүтээх гээд байна уу даа гэмээр. Харамсалтай нь хоногт 24-хөн цагтай, таны хүч ч барагдашгүй биш. Эцсийн хоногуудад танд танил талтайгаа харилцах хүсэл үүсч цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Танд баяр найрын урилга ч ирж магадгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж