Хүүхдийн төлөө хийсэн онцлох есөн ажил

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө хийсэн онцлох есөн ажил

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн онд тус аймагт хүүхэд багачуудын төлөө олон ажил төв хөдөөд өрнөжээ. Тэдгээрийн дотороос  олны санал авсны үндсэн дээр онцлох есөн ажлыг тодруулсан байна.

    Могод сумынхан хүүхдүүдээ 2 давхар барилга бүхий дулаан, тохитой цэцэрлэгт явуулдан боллоо. Энэ цэцэрлэг нь 515 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Монголд анх удаа Канадын загвараар барьснаар оны онцлох үйл явдал болжээ.
    “Дэлхийн зөн” ОУБ-ын “Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Баяннуур суманд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх “Од” клуб.

    Боловсрол соёлын газрын  “Каритас чех”  төслийн санхүүжилтийн  200,9 сяа төгрөгийн  хөрөнгө оруулалттайгаар 12 сум, 38 багийн 3-5 насны хүүхдүүдийг хамруулсан зуны гэр цэцэрлэг.

    Хүүхдийн төлөө хэлтсээс зохион байгуулсан Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээ, “Хүн байхын учир”,  “ Булган хангай нутаг минь Бидний бахархал ” аяны хүрээнд зохион байгуулсан ажлууд.

     Дашинчилэн сумын сургуульд 64,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалттаар иж бүрэн тоног төхөөрөмжлөн ажиллуулж эхэлсэн  “Үдийн хоол ” загвар цайны газар
    Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр ЭМЯ, “Дэлхийн зөн” ОУБ, НҮБ-ын хүн амын сан, “Жайка” олон улсын байгууллагуудаас нярайн үйлчилгээний тоног төхөөрөмж, нярайн дулаацуулах ширээ зэрэг  200 гаруй нэр төрлийн 3,2 сая төгрөгийн  тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалттай Эрүүл мэндийн газрын эх нярайн тоног төхөөрөмжийн  хангамжууд
    Биеийн тамир спортын газраас бумад байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулсан “ Дуулиан-2020” футзаалны хөл бөмбөгийн тэмцээн
    Булган сумын 1 дүгээр багийн “ Найрамдал  нөхөрлөл ” хуримтлалын бүлгийн өөрсдийн хүчээр хийсэн хүүхдийн тоглоомын талбай.

     “Дэлхийн зөн” ОУБ-ынын  “Булган орон нуттгийн хөгжлийн хөтөлбөр”-өөс Хангал суманд 30.8 сая төгрөгөөр санхүүжүүлэн шинээр байгуулсан, мөн  Орхон суманд 11. сая төгрөгөөр тохижуулсан “Хүний  хөгжлийн төв”-үүдийн нэрлэсэн байна.

    Эдгээр үйл ажиллагаа ньхүүхэд багачуудад үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлж тэдний талархал хүлээж байгаа учир тийнхүү шалгарсан байна.

    Ж.Мөнх-Очир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж