Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

2011 оны 01 сарын 07

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын Зул сар

    Улсын болсон энэ баяр нь Исус Христэд зо­риу­лагд­сан үнэн алдарт­нуудын шаш­ны 12 гол бая­рын нэг юм.

    Үнэн алдарт­нуу­дын Зул сар нь Орос, Украин, Белорусь, Молдав, Гүрж, Киргиз, Серб, Монтенегро, Македони, Этиоп ба Египетийн коптуудын нийгэмлэгийн  баяр бөгөөд амралтын өдөр.

    Хоморголон устгалтыг ялсан өдөр

    Ийм нэртэй ялал­тын баяраа Кам­бож тэмдэглэж бай­на. Вьетнамын тус­ламжтайгаар “улаан кхме­рүү­дийн дэглэмийг” Кам­божид 1979 онд унасан юм. Энэ цуст дэглэмийн үеэр 1974 онд найман сая байсан камбожчуудын тоо 5,5 сая болтлоо буурсан байлаа. Улаан кхмерүүдийн ерөнхий сайд байсан Пол Пот “хувьсгалт зөвлөлүүдэд сая гаруй хүн хэрэггүй” хэмээн мэдэгдсэн байв. 1979 оны энэ өдөр Вьетнамын арми Камбожийн нийслэл Пномпенийг эзлэн тэр дэглэмийн унаган төлөвлөсөн зорилгыг нь тасалсан юм.

    Өдрийн ишлэл:

    “Дайснаа хайрлаж, таныг үзэн ядагчдыг нийгүүслэ!”
    Исус Христос
    “Христос цөлд”, И.Н. Крамскойн зурсан зураг, 1872 он
    Домгоор Ертөнцийг аврагч манай эриний нэгдүгээр оны арванхоёрдугаар сарын 25-нд төржээ. Үнэн алдартны шашин энэ өдрөөс тоололоо хийдэг учир нийтийн хүлээн авагдсан григорионы хуанлигаар энэ сарын 7-нд (XII/25  хуучин тооллоор) Зул сарын баяраа хийдэг.

    Галилео Галилей Бархасбадийн дөрвөн том дагуулыг нээжээ

    1610 он: Тэр өдрийн шө­нө Галилео Га­ли­лей өөрийн бү­тээ­сэн 32 дахин том­руулах одон орны ду­ран­гаар тэн­гэ­рийг дурандан сарны гадаргаас уул нуруудыг олж харснаас гадна Бархасбадийн Ио, Европа, Ганимед ба Каллисто  гэж нэрлэгдсэн дөрвөн том дагуулуудыг нээсэн байна. Тэднийг “галилейн” гэж одоо нэрлэх нь ч бий. Ганимед нь Буд гаригаас том голчтой, Европт нь далай  бий, Иод нь нарны аймгийн хамгийн хүчтэй галт уулын системтэй харин Калисто нь нарны аймгийн хамгийн их галт уулын тогоотой. Дагуулын гадарга хөгшин бөгөөд дөрвөн тэрбум жилийн настай бөгөөд түүний геологийн идэвх нь маш сул.  Бархасбадь өөрөө гаригийн сулхан цагирагтай.

    Дагуулууд ихээхэн тод бөгөөд гаригаас нэлээд алслагдсан тойрог замаар тойрч байдаг ба тэднийг энгийн дурангаар харж болно. Өдгөө уг гаригийн 63 дагуул нээгдсэн байгаагийн хамгийн томууд нь Галилейн гаригууд юм.

    Физикч Доминик Франсуа Араго «гэрэл бичлэгийн» нууцыг нээв

     
    1839 он: Энэ өдөр Францын Шинж­­лэх ухааны ака­­­­­­деми, Дүрс­лэх ур­­лагийн ака­де­мийн хамтарсан ху­­рал­­­даан болж түүн дээр физикч Доминик Франсуа Ара­го сонирхолтой илт­гэл тавин Фран­­­­цын хи­мич ба зохион бүтээгч Луи Дагерын олон жи­лийн туршилтын явцад дүрсний буул­галт ба түүний давуу талын тухай ярьсан байв.  Луи Дагерын арга нь обскура гэх каме­раар дүрсийг мөнгөжүүлсэн зэс хавтанд буулгахад оршиж байв. Йодын ууранд урьдчилан барьсан хавтанг мөнгөн усны уураар дахин боловсруулж буулгасан дүрсийнхээ гэрэл зургийг гарган авч байлаа.

    Анхны гэрэл зургийн аппарат нь 50 кг-ын жинтэй ба 16,5х21,5 сантиметрийн хавтанг ашиглаж байв. Араго лекц уншихдаа камер нь ашиглахад амар, бага зэргийн практикийн дараа түүнийг хэн ч ашиглах боломжтой гэсэн байв. Энэ лекц ихээхэн дуулиан тарьж, тэр өдөрт нь анхны гэрэл зургийн дагеротип аппарат 25 мянган доллараар зарагдсан байв. Уг аппаратын хавтангууд нэг нь таван франкаар зарагдаж байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж