Оргилуун дарс дөрвөн тэрбум евро

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Оргилуун дарс дөрвөн тэрбум евро

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн оргилуун дарсны зах зээл өнгөрсөн жилд дөрвөн тэрбум евро болон өсөв. Хоёр жилийн уналтынхаа дараа үнэ дахин өсч эхэлсэн ч салбар нь хямралд хамгийн өртөмтгий хэвээр байна.

    Шампани дарсны салбар хоо­рон­дын товчооны-CIVC мэр­гэжилт­нүүд өнгөрсөн жилийн дүнг гаргасан ба тэднийг өсөлтийн цар хэмжээ нь ханамжтай байлгаж чад­сангүй. Даруухан өсөлт нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадахгүй байна.

    Оргилуун дарсны гол үйлдвэр­лэгч нар өнгөрсөн жил өмнөх жилийнхээсээ худалдаагаа найман хувиар өсгөн 315 сая шил дарс болгосон гэж CIVC мэдээлсэн юм. Салбарын мэргэжилтнүүд нэг шил оргилуун дарсны үнэ жилийн дотор 10 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлтийн ноён нуруу боллоо гэв. Оргилуун дарсны дэлхийн зах зээлийн үнэ нийтдээ өссөн гэж үзэх юм бол тэр нь мөнгөнд шилжүүлэхэд дөрвөн тэрбум евро болж байгаа юм.

    Дарс үйлдвэрлэгчид CIVC-ийн мэргэжилтнүүдийн дүгнэлттэй төдий­лөн санал нэг биш байна. « 2009 оны эхнээс 2010 оны арванхоёрдугаар сарын эцэс хүртэл бид үнийн ашигтай биш хандлагыг ажиллаж байна» хэмээн саяхан ярилцлага өгөхдөө Laurent-Perrier оргилуун дарс үйлдвэрлэгчийн санхүүгийн захирал Этьен Орье сэтгэл дундуур хэлсэн байлаа. Дарсны үйлдвэрлэгч нарын хувьд үнийн нааштай хандлага 2011 онд л гарч ирэх ёстой гэж тэрээр хүлээж байгаа гэнэ.

    Оргилуун дарс үйлдвэрлэгчдийн бизнес 2008-2009 онуудын эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөгсдийн нэг байв. 2007 оны эцэс хүртэл дээд ангиллын дарсны үнэ нэн ялангуяа Орос ба Арабын орнуудад итгэлтэйгээр өссөний дүнд Францын дарсны орднуудын санхүүгийн үзүүлэлт сайн байсан билээ. Жишээлбэл, нэр цуутай  Roederer’s Cristal эсвэл Laurent-Perrier’s Belle Epoque маркийн үнэ нэг шил нь 100 евроноос дээш гарсан байв.

    Хямралын анхны шинж тэмд­гүүд гарч ирэхэд дарсны наймааны хэм­жээ бууран үйлдвэрлэгчид нь үнээ нэмэх боломжгүй болсон байв. Хямрал ба ажилгүйдэл зэр­гээс хэрэглэгчид тансаглалаа буу­руулан арай хямд брендэд шилжсэн юм. CIVC байгуул­лагын мэдээнд хям­рал­тай 2009 онд дарс­ны орднуудын худалдаа 9,1 хувиар унаж, дарс үйлдвэрлэгчдийн орлого 17 хувиар буурсан гэсэн байлаа. Европын холбооны орнуудад нийлүүлэх хэмжээ 17,4 хувиар буюу 70,6 сая шилээр унасан байжээ. Оргилуун дарсны хэрэглээ хамгийн ихээр Их Британи, Итали, Испанид буусан байлаа. Европын холбооны биш орнуудын оргилуун дарсны экспорт 25 хувиар буурч АНУ ба Японд хэрэглээ нь ихээр буусан байв.

    Оросын өөрсдийн нь оргилуун дарсны үйлдвэрлэл 10-15 хувиар унасан ч импорт нь харин унаа­гүй юм. Эрэлт саарсан үеэр үйлдвэрлэгч нар хямралын эсрэг демпинг хийн дарсны үнэ Европын бөөний сүлжээнд буурсан байв. Hubert de Claminger брэнд 2009 оны арванхоёрдугаар сард Carrefour гэх франц гипермаркетуудад нэг шил нь 8,9 еврогоор зарагдаж байсан юм.

    Жилийн дотор байдал өөрч­лөг­дөж үйлдвэрлэгч нар нь үнээ нэмүүлэхээр шаардаж эхэлсэн байв. 2010 оны сүүлчээр энэ дарс нэг нь 9,6 еврогоор зарагдаж байлаа. «Дээд ангиллын оргилуун дарсны үнийн бууруулалт одоо давтахгүй бөгөөд ямар ч байсан энэ жилдээ хийгдэхгүй. Байдал бага зэрэг наашлах хандлагатай болов» хэмээн Lanson-BCC SA компанийн гүйцэтгэх захирал Бруно Пеллар сэтгэл өөдрөг байна. Харин CIVC бай­гууллагын Да­ниэль Лорсон дүг­нэлтдээ бол­гоомжтой хандсан юм. «Люкс барааны худалдааны сэр­гэлт ямагт удаан  явагддаг» гэж тэр санууллаа.

    Ш.Самбуу
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж