Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хятад гайхуулж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Атомын эрчим хүчинд “цөмрөлт” гаргаснаараа Хятад гайхуулж байна

    Цөмийн түлшний салбарт цөмрөлт хийн 3000 жилдээ эрчим хүчээр айх хэрэггүй болсноо Хятад зарлажээ.

    Түлш боловсруулах салбарт дэвшилт гаргасан нь атомын эрчим хүчийг ашиглах найдвартай ирээдүйтэй боллоо гэж Хятад зарлав. Гэхдээ олон асуулт нээлттэй хэвээр байна.

    Хятадын эх сурвалжийн мэдээгээр энэ улс цөмийн хаягдлыг дахин боловсруулах салбарт “цөмрөлт” гаргаснаар өөрийн атомын цахилгаан станцуудаа шатахууны бодисоор хэдэн зуун жилээр хангах боломжтой болсон байна. Хэрэглэгдсэн түлшний хаягдлаас цөмийн эрчим хүчинд хэрэгтэй плутоний ба ураныг гарган авч чадах болжээ.

    Энэ дэвшлийг 24 жилийн судалгааны ажлын явцад гарган авлаа гэж Хятадын төрийн телевиз мэдээлэв. Нийтлэгдсэн мэдээллийн дагуу энэ шинэ технологийг ашиглахад одоо Хятадад байгаа ураны ордууд “3000 жилд” хангалттай гэнэ. Өмнө нь Хятадын байгаа энэ нөөцийг 50-70 жилийнх гэж байсан юм. Шинэ технологи нь байгаа нөөцийг “60 дахин илүү ашигтайгаар” хэрэглэх боломжийг өгч байна. Үүнээс өөр тодорхой мэдээллийг  тэд өгсөнгүй.

    Хөгжиж байгаа эдийн засагт нь хэрэгтэй цахилгаан үйлдвэрлэн хангахын тулд хэрэгжүүлэх атомын цахилгаан станцууд барих асар том хөтөлбөрөө хэрхэн урт хугацаанд түлшээр хангах талаар Хятад санаа зовж байна. Тэдний гол зорилт нь түлшний эргэлтийг гарган тэднийг зохих төхөөрөмжөөр дахин боловсруулах талд тавигдаж байгаа юм.

    Энэ нарийн технологийг өнөөг хүртэл Франц, Их Британи, Орос, Япон, Энэтхэгт хэрэглэж байгаа ба Герман санаатайгаар атомын эрчим хүчнээс татгалзаж байгаа учраас энэ талаар ажиллахаа больжээ. Хятад нь Франц, Их Британи ба Оросын тусламжтайгаар цөмийн түлшийг дахин боловсруулах өөрийн анхны байгууламжийг босгож байгаа юм.

    Олсон дэвшлийнхээ талаар эхлээд улсын телевизээр хийгдэж, техникийн амжилтаа голчлон дамжуулдаг Хятадын албан ёсны мэдээллийн Синьхуа (Xinhua) агентлагаар хийгдээгүй нь сонирхолтой.

    Дамжуулсан мэдээгээр тэр төхөөрөмжийг Хятадын мэргэжилтнүүд өөрсдөө босгосон байна. “Тэр нь 100 хувиар оригиналь” гэж телевизийн ярилцлагадаа Хятадын цөмийн үндэсний корпорацийн (CNNC)  түлшний элементийг дахин боловсруулах төслийн ерөнхий инженер Ван Зянь (Wang Jian) хэлсэн байв.

    “Халаах ажиллагааны үеэр бүхэл бүтэн химийн үйлдлийг явуулах замаар бид хэрэглэгдсэн түлшийг дахин боловсруулж, шинэ элементүүд ба дахин ашиглах материалыг гарган авлаа” хэмээн Ван Зянь онцолжээ.

    Дэлхийн хамгийн олон хүн амтай энэ орон өнөөдөр нүүрсний хэрэглээнээс гадна хамгийн том цахилгаан хэрэглэгч юм. Мөн үүнийхээ улмаас хамгийн ихээр хүрээлэн буй орчныг бохирдуулагч. Бас дэлхийн ямар ч оронд одоо Хятад шиг олон атомын цахилгаан станц баригдахгүй байгаа. Одоо 12 станц ажиллаж, 24 цөмийн тогоо баригдан ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн байгаа. Бээжин 2020 он гэхэд өөрийн атомын эрчим хүчийг найм дахин нэмэгдүүлнэ. Тэр цагт Хятадын атомын цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүч нь нийт цахилгаан эрчим хүчний зургаан хувь болсон байх юм.

    Нийтлэлийн эх сурвалж:
    China prahlt mit “Durchbruch” bei Atomtechnologie

    Ш.Самбуу
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж