ФИФА авлигатай тэмцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

ФИФА авлигатай тэмцэж эхлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зепп Блаттер. Фото AP

    FIFA-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер авлигатай тэмцэх товчоо байгуулахаар зарлав. Тэрээр энэ саналаа ирэх зурга­дугаар сард Цюрих хотноо болох Олон улсын хөлбөмбөгийн холбооны конгресс дээр дэвшүүлнэ гэдгээ Швейцарийн Sonnags Zeitung сонинд өгүүлсэн байв. Ерөнхийлөгч өөрөө тэр товчоонд орохгүй гэнэ. Уг арга хэмжээг авч байгаа нь “FIFA дахь авлигыг үндсээр нь устгаж” холбооны нэр хүндийг сэргээхтэй холбоотой хэмээн Блаттер онцолжээ.

    Өнгөрсөн оны аравдугаар сард ФИФА-гийн гүйцэтгэх зөвлөлийн хоёр гишүүн дэл­хийн аварга явуулах тэмцээний улс ор­ныг тодорхойлоход саналаа ху­далд­сан гэж сэжиглэгдэн холбооны ажил­лагаанаас зайлуулагдсан байлаа.

    Ш.Самбуу

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж