Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Амсаад үз

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Янз бүрийн амт, гэрлийн амтлаг, бууны сумны хүхрийн амт зэрэг дарсны шинжийг то­дор­хойлох эдгээр хачин томъёог туршлагатай сомелье бу­юу дарс амтлагч мэдэж байх ёстой. Түүнээс гадна дарсны шүтэн бишрэгчдийн шагшрах “дарсны амт, үнэрийн” илэр­хий­лэл болсон тагнайд амт тог­тохыг сайн мэдрэх хэрэгтэй юм байна. Энэ томъёолол нь өөрийн ээлжид “богино дарс” гэх ойлголтыг гаргаж иржээ. Амт удаан тогтохгүй дарсыг тэгж нэрлэдэг гэнэ. Амт тог­тох хугацааг нэг секунд нь нэг каудальтай тэнцэх нэгж кау­да­лиар хэмждэг. Амт тогтох нь дарс­наас гадна цайнд бий. Цай­наас хэрэгтэй блендээ сонгохын тулд 35 төрлийн цай­ны хандыг сомолье амсаж өдөр­төө 200-1000 туршилт хий­дэг. Төрөл бүрээс нь 2,86 грамм цайг 250 миллилитрийн усанд хандалсны дараа дуу­тайгаар сорон уудаг байна. Шингэнийг туршлагатай  ти­тес­тер (tea tester) цайг  64 м/сек хурдтайгаар сорон ууж дуу гар­га­даг гэнэ. Энэ арга түүнд цай­ны тухай бүрэн мэдээлэл өгдөг. Туршлагатай титестер цайны амтны 3000-4000 өнгийг ялган мэдэрч чаддаг ажээ.
    Америкийн Вермонт му­жийн Питер Линдагийн ажлыг “чи­хэр­лэг” мэргэжил гэж болно. Тэ­рээр мөхөөлдөсний амтлагч юм. Питерийн хөдөлмөрийн ба­гаж хэрэгсэл нь металлын амт үлдээдэггүй алтан халбага дээр нь мөхөөлдөсний ком­па­нийн нэг сая доллараар даат­гуул­сан “алтан хэл” нь юм. Есөн мянган жорынхоо төлөө тэ­рээр халуун ногоотой хоол, сар­мис ирдэггүй. Хоолондоо өн­дөгний төрөл, улаан мах, бяс­лаг хэрэглэхгүй. Тэрээр тамхи ар­хинаас зугтах ба үргэлж ду­лаан хувцасладаг. Хариад то­муу нь бүх амтлагч нарын жин­хэнэ дайсан нь. Харин үүнд ганц амтлагч захирагдахгүй бөгөөд тэр нь Японд хийгдсэн робот-амтлагч юм. Робот дарс амтлахаас гадна дарсны шил онгойлгохгүйгээр  бүх чанарыг нь тодорхойлж чаддаг ажээ.

    Ер бусын үзэгдэл

    Тэд үг тус бүрийн “амтална”. Тэд гэдэг нь 20 мянган хүний нэг. Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа сэтгэл зүйн онцлогтой хүмүүс. Синестезия (“synaisthesis” гэсэн грек үг нь нэгэн зэрэг олон мэдрэмж гэсэн утгатай) буюу өнгөт мэдрэмж нь үг, авиа, үнэр, амтны аль нэг өдөөгчөөс нь хэд хэдэн дүрийг зураглалыг бий болгодог. Х хромосомтой холбоотой, үе дамжин залгамжлагддаг гэж энэ тохиолдлыг эрдэмтэд таа­маг­ладаг. Синестезийн хам­гийн их дэлгэрсэн хэлбэр нь сонс­гол. Түүнийг заримдаа “өн­­гөт сонсгол” гэдэг. Цагаан тол­гойн үсэг бүр нь өнгөт дү­рээр мэдрэмж гардаг аж. Нэмэлт мэдрэмжийн амт ба үнэрийн хэлбэр ховорхон үүсдэг гэнэ. Британийн ВВС энэ тухай ингэж бичсэн байна. “Жеймс Уоннертон төмсний нухаш ханхалсан байшинд амьдарна. Байр нь жимсэн бохины үнэрт хотод байдаг. Үел дүү нь цахилдаг  цэцэг, эмээ нь өтгөрүүлсэн сүү. Хөрш нь мөсөн чихэр ба йогуртын хольц. Жеймс галзуу хүн биш. Харин тэрээр синестизигээр “өвчилсөн” нэгэн. Сонсон буюу уншсан үг бүрээ тэр өнгөт дүрээр ургуулан гаргадаг аж. Шорон гэсэн үг нь  шувууны утсан махыг санагдуулна. Хүнтэй харьцахад хэцүү байдаг. Хэлсэн бүр нь л өнгөт дүрээр тархинд нь буудаг хэмээн Жеймс ярьж байна” гэжээ.
    Байгалиас заяагдсан хувь тавилан хүнээр ихээхэн тоглоно. Зарим нь өнгөт дүрээр сэтгэж байхад нөгөө хэсэг нь  амт гэх мэдрэмжгүй байдаг аж.

    Сав савандаа

    Өдөр тутам хооллохдоо бид­ний тогтмол хэрэглэдэг хоол­ны гурвал хэрэгслээс хамгийн залуу нь сэрээ. Чулуун хутга, шавар халбага чулуун зэвс­гийн үеэс хэрэглэгдэж ирсэн бол хоолны сэрээний тухай XI зууны сүүлчээс Европт дурсагдаж эхэлжээ. Хоёр шүдтэй зааны ясан ба­риул­тай алтан сэрээний анхны эзэн нь Византийн гүнж Мария Иверская болсон гэж до­могт өгүүлнэ. Үүнээс зуун жи­лийн дараа Ромын хамба лам­тан сэрээтэй болсон гэнэ. Ита­лиас эхлэн сэрээ Европын хаа­дын ордноор тархаж эхэл­жээ. Английн I Эдуард хаан сэрээ­тэй болсон тухай 1297 онд бичсэн байсан бол 1379 онд Францын хаан V Карл хоёр ч мөнгөн сэрээтэй болжээ. Гэхдээ хаад ноёд дахиад л зуун жилдээ сэрээг гараараа орлуулж байсныг дурьдахад илүүдэхгүй. Харин Италид бол өөр. Тэр үед нийтийн хоол­ны газарт модон ба тугал­ган сэрээг гоймонгоо идэхэд өргөн ашиглаж байлаа. Орост сэрээ анх Алексей Михаилович хааны ордонд XVII зуунд “морилжээ”. I Петр хаан хич­нээн хичээгээд ч сэрээг дэл­гэрүүлж чадаагүй ба зөвхөн ХХ зууны эхээр л нийтийн хэрэглээ болсон байна. Үнэ, язгууртны гэгдэх нэр нь сэрээг тархахад их саад болж байлаа. Мөн шашин нь сэрээг чөтгөрийн бүтээл гэдэг байсан нь халбагыг ихээхэн алдартай болгосон юм. Халбага хэм­жээ хэлбэрээ өөрчлан шөл­нийх, цайных, сахрынх, сүмс­нийх гээд л дэлгэрч байлаа. Хал­­баганы ишэнд хооллох үеэ­рээ сахлаа хайчлах далаг­бар хавтанг ч нэмсэн байв. Одоо сахрын халбаганд цайг эргүүлэх хүчээр ажиллан хут­гах сэнс хүртэл гарч ирсэн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж