Нийслэлд 15-17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд 15-17 хэм хүйтэн байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдрийн цаг агаарын мэдээг хүргэж байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг- Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж