Газрын тосны үйлдвэрлэл 2011-2015 онд буурч магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Газрын тосны үйлдвэрлэл 2011-2015 онд буурч магадгүй

АНУ-ын Эрчим хүчний департамент “Хэрвээ хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй бол 2011-2015 онд дэлхийн шингэн түлшний үйлдвэрлэл багасч магадгүй байгаа” гэж АНУ-ын Эрчим хүчний департмент үзэж байна. Дэлхий даяар газрын тосны үнэ өсч, шинээр өрөмдлөгө бараг хийхгүй зогсонги байдалд орсон нөхцөл байдлын талаар Обамагийн Засгийн газар ийн анхааруулж байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар өдөрт 86.5 сая баррель газрын тос хэрэглэж байгаа бөгөөд энэ хэмжээ жилд хоёр орчим хувиар өсөх ба 2015 он гэхэд өдөрт 90 сая баррель газрын тос хэрэглэдэг болно. Гэтэл 2015 он гэхэд одоо байгаа газрын тосны 15 гол нийлүүлэгч улсаас ердөө зургаа нь л одоогийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахаар байна. ОПЕК-ийн гишүүн биш улсууд 2008 онд өдөрт 46.9 сая баррель тос үйлдвэрлэж байсан бол 2011 онд 44.8 сая баррель үйлдвэрлэж үйлдвэрлэлийн хэмжээ нь буураад байна. Газрын тосний хамгийн том нийлүүлэгч 15 орны долоо нь болох Орос, Хятад, Иран, Мексик, Арабын нэгдсэн Эмират улс, Венесуэл, Норвег зэрэг улсууд 2007 оноос хойш газрын тосны экспортоо бууруулаад байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж