Одоогийн байдлаар дэлхий даяар өдөрт 86.5 сая баррель газрын тос хэрэглэж байгаа бөгөөд энэ хэмжээ жилд хоёр орчим хувиар өсөх ба 2015 он гэхэд өдөрт 90 сая баррель газрын тос хэрэглэдэг болно. Гэтэл 2015 он гэхэд одоо байгаа газрын тосны 15 гол нийлүүлэгч улсаас ердөө зургаа нь л одоогийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахаар байна. ОПЕК-ийн гишүүн биш улсууд 2008 онд өдөрт 46.9 сая баррель тос үйлдвэрлэж байсан бол 2011 онд 44.8 сая баррель үйлдвэрлэж үйлдвэрлэлийн хэмжээ нь буураад байна. Газрын тосний хамгийн том нийлүүлэгч 15 орны долоо нь болох Орос, Хятад, Иран, Мексик, Арабын нэгдсэн Эмират улс, Венесуэл, Норвег зэрэг улсууд 2007 оноос хойш газрын тосны экспортоо бууруулаад байна.
Т.Бадрах