Beckham хүүхдүүдээ Британид сургана

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Beckham хүүхдүүдээ Британид сургана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн хамгийн тансаг хосууд гэгддэг David, Victoria Beckham нар гурван хүүхдээ Британид хувийн, өндөр төлбөртэй сургуульд сургахаар шийдсэн гэнэ. Сүүлийн үед хосуудыг төрөлх Англидаа эргэн ирэх талаар яригдах болсон билээ. Хертфордшайэр дахь “The Bechingham Palace” гэгддэг хосуудын тансаг харшийн ойролцоо байрлах өндөр төлбөртэй, хувийн сургуульд David, Victoria нарын гурван хүү суралцахаар болжээ. Том хүү Brooklyn нь 11 настай, дунд хүү Romeo нь найман настай, харин бага хүү Cruz нь таван настай юм.

    Британийн The Sun сэтгүүлд бичсэнээр хөвгүүд ирэх долоо хоногоос сургуульдаа явж эхлэх бөгөөд тус сургуулийн төлбөр нь нэг улиралд 5000 фунт стерлинг ажээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж