Тавантолгойд Засгийн газраас чиглэл өгсөн

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойд Засгийн газраас чиглэл өгсөн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн оператор компани болон хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер зарласан байгаа. Тендерт заасан зарим анхаарал татсан нөхцөлийн талаар тус компаний ТУЗ-ийн дэд дарга О.Эрдэнэбулганаас тодрууллаа.

    -Хэд хэдэн чухал тендерийн дүнг хэзээ гарах бол хэмээн хүлээж байна. “Эрдэнэс Тавантолгой” дээр зарлаад байгаа тендерүүдийн дүн хэзээ гарах вэ?

    -“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компанийг шалгаруулах тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 27-нд дуусна. Бид ирсэн саналуудтай танилцаад хоёрдугаар сард эцсийн дүнгээ гаргана. Мөн энэ компанийн хөрөнгө оруулагчийн тендерийн зарласан байгаа. Хөрөнгө оруулагчийн тендерт материал хүлээн авах эцсийн хугацаа 17-нд дуусна.

    -Хөрөнгө оруулагчийн тендерт гадаадын компаниуд оролцох нь тодорхой байгаа. Харин дотоодын компаниудаас зөвхөн төрийн өмчит компаниуд л оролцоно гэсэн босго тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?

    -Хэрвээ хөрөнгө оруулагч гадаадын компани Монголын аль нэг компанитай хамтрахыг хүсвэл төрийн өмчит компанитай хамтарна гэсэн байгаа. Энэ нь Засгийн газраас баримталж буй чиглэл юм.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж