Улаанбаатар хотын бүсийн зөвлөл, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран хэн ч харсан Улаанбаатар хотын тухай ямар нэгэн төсөөлөлтэй болох, гадаадын жуулчдыг урин дуудсан, олон улсад нийслэлийн өнгө төрхийг илэрхийлсэн, уриа, бэлгэдлийн загварын уралдааныг зарлалаа. Урианд “Улаанбаатар” гэсэн үг заавал орсон байх, мөн англиар бичсэн байх зэрэг шаардлагыг зохион байгуулагчид тавьж байна. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч төслөөр оролцож болох бөгөөд бүтээлийг биечлэн болон онлайнаар буюу ubtourism@ulaanaatar.mn хаягаар ирүүлж болох юм. Шалгарсан уран бүтээлч сая төгрөгийн шагнал гардах юм байна.
Ц.Хишиг
Зочин 2010-04-05 202.72.245.184
ingej ih hural taraan gj solirhoo bolitsgoomoor yum taraalaa geed yamar hereg bgan bolo bas ter mongii ogno geed todotgol hiicheed bhad