Жагсагчдын шаардлагыг хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Жагсагчдын шаардлагыг хүлээж авлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, УИХ-ыг тараах шаардлагаа иргэний хөдөлгөөнийхөн гардуулахаар Төрийн ордон руу нэвтэрсэн ч  энэхүү шаардах бичгийг өмнөөс нь УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хүлээн авах гэснийг хөдөлгөөнийхөн зөвшөөрсөнгүй. Улмаар энэхүү шаардах бичгээ хөдөлгөөнийхөн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид гардууллаа. Шаардлагын хариуг УИХ-ын дарга 72 цагийн дотор  өгөх ёстой юм. Харин УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Шаардлагыг аль болох түргэн УИХ-д танилцуулах болно. Иргэний хөдөлгөөнүүдийн хэлснээр 14,10 цагаас эхлээд шаардлагын хариуг хүлээх 72 цаг явж эхэллээ гэдгийг хэлсэн. Тиймээс аль болох хурдан танилцуулах хэрэгтэй байна. Шаардлагын хариуг хэрхэн өгөхийг би мэдэхгүй” гэдгийг хэллээ.
Шаардлагыг Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт, Б.Лхагважав, Л.Нинж нар гардуулсан юм. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж