УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг санаачлагч гишүүдийн төлөөлөл болох Ж.Сүхбаатартай уулзан, баталсан хуулиа эргэн харах, асуудлыг шийдвэрлэх боломжийг өөрсдөөсөө хайхыг санал болгосон билээ. Тус уулзалтын дараагаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд бүх Байнгын хороодын дарга, намын бүлгийн удирдлагууд оролцдог аж.

Уг хуралдаанаас “Оны өмнөхөн баталсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн зарим зүйл заалтын талаар эргэн харах нь зүйтэй. Түүнчлэн энэхүү хуулийн зарим зүйл заалтыг хэрхэн авч үзэх талаар судлах хэрэгтэй” гэх шийдвэр гаргасан байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж