“Дархан-Их урлаг” төсөл эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Дархан-Их урлаг” төсөл эхэлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Орон нутгийн иргэдэд мэргэжлийн байгууллагуудын урлагийн үйлчилгээ үзүүлэх зорилготой төсөл  анх 2008 онд “Эрдэнэт-Их урлаг” нэртэйгээр зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил тус төсөл Дархан-Уул аймагт үргэлжлэх гэж байна.

    Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 13-наас “Дархан-Их урлаг” нэртэй төслийг эхлүүлэхээр болжээ. Уг төсөл энэ оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийслэлийн томоохон зургаан байгууллага оролцох тоглолтуудын салхийг ЦДБЭЧ хагалах гэж байна. Тус чуулгын уран бүтээлчид Дархан-Уул аймагт дөрвөн удаа тоглох ажээ.

    “Дархан-Их урлаг” арга хэмжээ хоёрдугаар сард ҮДБЭЧ-ын тоглолтоор үргэлжлэх бол, гуравдугаар сард ДБЭТ, дөрөвдүгээр сард УДЭТ, зургадугаар сард Филармони, долдугаар сард Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид тус аймгийг зорино. Дашрамд сонирхуулахад тавдугаар сард Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн улсын гуравдугаар уралдааныг зохион байгуулах бөгөөд цаашид жил бүр тус аймгийн нэрэмжит болгон зохион байгуулж байх ажээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж