Матс Цуккарелло “Рейнжерс”-т ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Матс Цуккарелло “Рейнжерс”-т ялалт авчирлаа

Үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд өнөөдөр зургаан тоглолт явагдсанаас “Нью-Йорк Рейнжерс”, “Каролина Харрикейнс” багуудын тоглолт хамгийн сонирхолтой өрнөлөө. Сүүлийн хоёр тоглолт дараалан хожигдоод байсан Нью-Йорк хотын баг гэртээ “Хар шуурганууд”-ыг хүлээн авч, тоглосон байгаа. Эхний хоёр үед үзэгчид нэг ч гоолыг харсангүй. Харин хоёрдугаар үед Каролинагийн хаалгач Кэм Уорд нэгэн гайхалтай хаалтыг толилуулж, Нью-Йоркийн үзэгчдийг бухимдуулсан юм. Харин шийдвэрлэх гуравдугаар үеийн найм дахь минутад Нью-Йоркийн Мэтт Жилрой улирлын гурав дахь шайбаа Каролинагийн хаалганд хийснээр талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Гэвч энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. 13 дахь минутад “Хар шуурганууд”-аас Эрик Стоол Жой Корвогийн дамжуулалтаар тодорч, тооны харьцаа тэнцлээ. Үндсэн цаг дуустал багууд ширүүн тэмцэл өрнүүлж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Ингээд нэмэлт цаг эхлээд гурван минут өнгөрч байхад Нью-Йоркийн Матс Цукарелло Брендон Дубинскигийн дамжуулалтаар ялалтын шайбыг хийж, Нью-Йоркийн хоёр дараалсан хожигдлын хар цувралыг зогсоожээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж