Мэдээллийн технологийн инженерийн шалгалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт боллоо

Мэдээллийн технологийн мэргэжлтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх  олон 
улсын түвшинд хүргэх  зорилгоор Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн
газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын  мэдээллийн
технологийн инженерийн  шалгалтын төвтэй хамтран “Мэдээллийн технологийн
инженерийн суурь шалгалт”-ыг өчигдөр найм дахь удаагаа амжилттай зохион
байгууллаа. Мэдээллийн технологийн инженерийн суурь, программ хангамж,
инженерийн, мэдээллийн технологийн паспорт шалгалт гэсэн төрлүүдээр
зохион байгуулсан уг шалгалтад 40 орчим залуус оролцсон байна. Шалгалтын
дүнг дөрвөн долоо хоногийн дараа буюу ирэх сарын эхээр Мэдээлэл,
технологийн үндэсний паркийн вэб сайтад мэдээлэх юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж