Оюутолгойн хоёр дахь ээлжийнхний хичээл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хоёр дахь ээлжийнхний хичээл эхэлжээ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн дагуу Оюутолгой ба Засгийн газрын гэрээний захиалгаар Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч байгаа оюутнуудтай уулзан сургуулиудаар орж сургалтын явцтай танилцсан юм. Нийт 9000 мэргэжилтэй ажилтан бэлтгэх уг ажлын хүрээнд өнгөрсөн намар эхний 1000 оюутан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байсан бөгөөд тэд бүгд  Оюутолгой, Тавантолгойд ажиллаж өндөр цалин авна гэдэг итгэлээр ирсэн байв.  Энэ үеэр суралцагчид  хичээл эхлээд хоёр сар болж байгаа ч сарын тэтгэлэг болох 108 төгрөгөө гар дээрээ аваагүй, хэдийнээс өгч эхлэх.  Гараад ажлын байраар хангагдана гэх баталгаа бий эсэх. Сургалтыг сургуулийн танхимд биш бүтээн байгуулалт өрнөж  байгаа  орчинд  нь техник технологи дээр хийх. Сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд анхаарахыг хүссэн юм. Энэ дагуу ажил өнөөдөр ямар шатанд яваа талаар холбогдох хүмүүсээс тайлбар авлаа.

Мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга н.Бямбасүрэн “ Оюутолгойн 2010 оны санхүүжилт бүрэн хийгдэж оюутнууд бүгд сургалтын тэтгэлэг болон хоол унааныхаа зардлыг авсан. Энэ оны эхний бүртгэл болох 2300 хүнийг оноос өмнө бүртгэж,  40 гаруй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудад 18 чиглэлээр 2340 сурахаар хуваарь хийсэн. Нэг хүүхдийн хувьсах зардлыг 650 мянган төгрөгөөр тооцсон.  Гагнуурын ангийн сургалтын тоног төхөөрөмж болох 30 смеляторыг захиалчихсан. Энэ сард сургуулиудад хүргэнэ. Бусад нь дэс дараагаар практикт гарахаас өмнө нийлүүлэгдэнэ хэмээлээ.

Тэргүүн шадар сайд сургалтын техник баазыг шинэчлэх ажил удаашралтай байгааг  шүүмжилж,  тоног төхөөрмжийг гол нь эрэлт захиалган дээр нь тулгуурлаж хүртээмжтэй мөн орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн, суралцагч гараад мэргэжлийнхээ дагуу ямар ч техник дээр торохгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Монгол Солонгосын техникийн коллежийн захирал н.Лхагваа “Хоёрдох ээлжийн оюутнуудаас манайд 40 гаруй оюутан ирсэн,  өнөөдрийн байдлаар 27 нь хичээлдээ ирж байна. Мэргэжил эзэмшье гэхээсээ тэтгэлэг авах сонирхлоор ирж байгаа хэсэг ч бий. Сурах идэвхи сонирхолтой хэсгийг сургах нь чухал байна” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж