“Өвлийн” дэлхийн аваргыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Өвлийн” дэлхийн аваргыг эсэргүүцэж байна

Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өвлийн цагаар зохион байгуулах нь Европын хөгжөөн дэмжигчдэд хүндрэлтэй гэж үзсэн байна. Лёв “Сүүлийн хоёр дэлхийн аваргыг олон мянган хөгжөөн дэмжигчид ил талбайд том дэлгэцээр үзэж байсан. Хэрэв 2022 онд нэгдүгээр сард зохиогдвол хөгжөөн дэмжигчдийн боломж хязгаарлагдах болно. -5 хэмийн хүйтэнд хэн гадаа суухыг хүсэх вэ дээ” хэмээжээ. FIFA-гийн зүгээс хэрэв Катарт зуны улиралд буюу уламжлал ёсоор зургаа, долдугаар сард тэмцээн зохиогдвол тоглогч болон үзэгчдийн эрүүл мэнд хэт халуунд аюултай байдалд хүрч болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. Тиймээс Зепп Блаттер өвлийн саруудад тус тэмцээнийг зохион байгуулах санаа гаргаад байгаа билээ. Гэхдээ шийдвэр албан ёсоор гараагүй байгаа бөгөөд ямар ч шийдвэр гарсан ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж