Шинэ маркийн зөөврийн комьпютер

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Шинэ маркийн зөөврийн комьпютер

Lenovo компани IdeaPad G and B серийн зөөврийн компьютерүүдийг CES 2011 үзэсгэлэнд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна. 14, 15,6 болон 17 инчийн дэлгэцтэй G770, G570, G470, G575 болон G4575 маркийн зөөврийн компьютерүүд нь  Intel Core i7 чиптэй бөгөөд Windows7 удирдлагатай байх юм. Бүх үзүүлэлтүүд нь AMD Radeon HD 6370 дүрслэлтэй, үйлдлийн санамж нь 1 GB бөгөөд хард диск нь 750 GB байх аж. Түүнчлэн марк бүр USB2.0 болон HDMI портоор, Wi-Fi 802 bluetooth болон 2 Мега пиксель үзүүлэлттэй камераар тоноглогдох юм байна.

Lenovo IdeaPad B серийн компьютерүүд 14 болон 15,6 инчийн дэлгэцтэй, Intel Core i5 процессортэй байх юм. 8 GB үйлдлийн санамжтайгаас гадна DVD оролттой 0,3 мега пиксель үзүүлэлттэй камераар тоноглогдох аж.

Lenovo IdeaPad G зөөврийн компьютерийн үнэ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Lenovo IdeaPad B компьютерүүд дөрөвдүгээр сараас 499 ам.долларын үнэтэй худалдаанд гарч эхлэх гэнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж