Танхайн хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Танхайн хэргийн шүүх хурал хойшлов

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын компанид ажиллаж байсан
БНХАУ-ын иргэн Ү  Жин Пүгийн амь насыг бүрэлгэсэн, бусдыг  айлган
сүрдүүлж нүүрэн тус газар нь зүсч танхайрсан 30 гаруй үйлдэлтэй  10 хүнд
холбогдох хэргийг  өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч 
өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон байна. Дээрх  гэмт хэргүүдийг  Н.Болдбаатар, Д.Тодбилгүүн нар толгойлон   үйлджээ. Тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  зэрэг дүүргийн үйлчилгээний газруудаар явж  иргэдийг айлган сүрдүүлж, сахлын хутгаар хэд хэдэн хүнийг нүүрэн тус газар нь зүсч танхайрсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж