Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Македа Италид

Премьер лигийг тэргүүлж яваа “Манчестер Юнайтед” баг сэлгээний довтлогч Федерико Македаг нутаг руу нь буцаажээ. Залуу довтлогч “Сампдория” багт зургаан сар зээлээр тоглох болсон байна. “Улаан чөтгөрүүд”-ийн босс Сэр Алекс Фергусон 19 настай довтлогчоо Лигурийн тэнгисийн багт илүү сайн тоглогч болно гэдэгт итгэж байгаа аж. Македа энэ улиралдд бараг талбайд гарахгүй байгаа. Түүний байрлалд Уейн Рүүни, Димитар Бербатов, Хавьер “Чичарито” Эрнандес нар шилдэг тоглолтоо үзүүлж байгаа учраас залуу хүүд боломж олдохгүй байгаа юм. “Энэ миний хүсч байсан зүйл. Фергусонтой ярилцаж, талбайд илүү олон минут тоглохыг хүсч байгаагаа хэлэхэд намайг явахыг зөвшөөрсөн. Үнэхээр баяртай байна” хэмээн Македа өгүүлсэн байна. Энэ жил 19-хөн настай түүнийг “Цэнхэр судалтнууд”-ын довтлогч, багаа орхиод байгаа Антонио Кассанотой харьцуулж байгаа билээ. Харин Македа үүнд таатай хандахгүй байгаа юм. “Маш том зүйл. Би энд зүгээр л өөрийгөө хөгжүүлэх гэж ирсэн. Сампдориагийн хөгжөөн дэмжигчдэд олон сайхан зүйлсийг өгөхийг хүсч байна” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж