Өдөр тутамын бэлэн байдал шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Өдөр тутамын бэлэн байдал шилжүүлжээ

Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25933 толгой мал өвчилсөнийг устгасан нь 100 хувьтай байна. Өнгөрсөн хоногт өвчлөл нэмэгдээгүй бөгөөд Төв аймгийн Баян сумын нутагт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 46 хүн, таван автомашин, устгал ариутгал халдваргүйжүүлэлт хяналтын таван цэгт үүрэг гүйцэтгэж байсныг аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр энэ сарын 05-ны өдрөөс татан буулгаж өдөр тутамын бэлэн байдал шилжүүлсэн байна.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумын 6.8 сая толгой малыг вакцинжуулахаас 6.7 сая толгой малыг вакцинжуулаад байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж