Хулгайн мод тээвэрлэгчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хулгайн мод тээвэрлэгчийг саатуулжээ

ГССҮТөвд салютанд гараа гэмтээсэн хүн эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг 01-р сарын 04-ний 16:00 цагт ирүүлснийг шалгахад, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэн 26 настай эрэгтэй Х Хархорин захаас  худалдаж авсан салютаа арванхоёрдугаар сарын 31-ний орой хашаандаа буудуулж байгаад гэмтсэнийг тогтоосон байна. Сонгиноахайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутгаар Тахилтын аманд 01-р сарын 04 ний 23 цагийн орчим УНБ 52-24 дугаартай Pronter маркийн машины жолооч  33 настай эрэгтэй А  5 куб хар мод  хулгайн замаар тээвэрлэж  явсныг  илрүүлэн  шалгаж  байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж