Цэцэрлэгийн халаалтын шугам хөлджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн халаалтын шугам хөлджээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын цэцэрлэг, эмнэлэг энэ сарын 04-ний өдрийн 16:00 цагаас халаалтгүй болсон байна.  Шалтгааныг тодруулахаар  газар дээр нь очиж үзлэг хийхэд эмнэлгийн халаалтын систем, цэцэрлэгийн гадна шугам хөлдсөн учир өнөөдрийн байдлаар сэргээн засварлах ажил хийгдэж байгаа аж. Эмнэлэгийг сургуулийн хуучин байранд нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгийг өөрийн нь байранд галлагаатай зуух ашиглан хэвийн ажиллагаанд оруулсан байна. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж