
Нийт нутгаар цас орж хүйтэрч, шуурч байгаагийн улмаас цас хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болж цаашид хүндэрч болзошгүй байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагаан нуур, Баянзүрх, Цагаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сумдаар цасны зузаан нь хээр тал газраар 25-30 см, уул, гуу жалга газараа 80см-ээс нэг метр хүрсэн байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоомын даваа, Цэцэрлэг сумын Өлийн даваа, Могойн голын зам хаагдаж, Дэлгэрхаан, Ренчинжугнай, Согоот багуудад мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон. Ренчинлхүмбэ суманд 102 толгой мал, Улаан-Уул суманд 90 толгой мал нийт-192 толгой мал хорогдоод байна.
Д.Долгор