Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтэст 15 жил аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж буй Д. Ариунжаргал Малайз улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн ахмад мастеруудын ази тивийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд энэ удаа 17 орны 1000 гаруй тамирчид оролцсон бөгөөд хөнгөн атлетиктийн 25 төрлөөр медалийн төлөө авхаалж самбаа, ур чадвараа гарган өрсөлджээ. Д. Ариунжаргалын хувьд энэхүү тэмцээний зургаан төрөлд оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна. Тэрээр саадтай 3000 метрийн зайд алтан медалийн болзол хангаж Монгол улсын болон өөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоож олон улсын хэмжээний мастерын болзолыг хангасан гялалзсан сайхан амжилттайгаар эх орондоо ирлээ.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж