Тэргүүний байгууллагаар МСҮТ-ийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Тэргүүний байгууллагаар МСҮТ-ийг шалгарууллаа

Говьсүмбэрчүүд сүлд модны наадмаа зохион байгуулж, 2010 оны тэргүүний байгууллага, ажилтнуудаа шалгарууллаа. Тэдний шагналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г. Сайнбаяр, Засаг дарга Ж. Баянмөнх, орлогч дарга Л. Отгонжаргал нар гардуулсан бөгөөд Малайз улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Д. Ариунжаргалын амжилтыг үнэлэн, аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичин алдаршуулсан юм.

Харин аймгийн Тэргүүний байгууллагаар уул уурхайн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэн, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлэх, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд  бодитой хувь нэмэр оруулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон соёл урлагийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэн үйлчилж буй Дуу бүжгийн “Боржигин чуулга”-ын хамт олон шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналын эзэд боллоо.

А. Хулан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж