“Зохиолчид-оюуны язгууртнууд” үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

“Зохиолчид-оюуны язгууртнууд” үзэсгэлэн гарна

Дэлхийн яруу найргийн өдөр, үндэсний яруу найргийн сарыг тохиолдуулан Монголын үндэсний түүхийн музей ирэх сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд “Зохиолчид-Оюуны язгууртнууд” сэдэвт үзэсгэлэн гаргах гэж байна. Тус үзэсгэлэнд манай улсын нэрт зохиолч, яруу найрагчид, хэл шинжээч, орчуулагчдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлс, тэдний бүтээлийн өв, орчин үеийн яруу найрагчид, калиграфчдын бүтээл тавигдах аж. Мөн энэ үеэр яруу найргийн уншлага, зохиолчдын уулзалтыг зохион байгуулах бөгөөд уг үзэсгэлэнд оролцохыг хүссэн  хувь хүн, албан байгууллагатай Үндэсний Түүхийн музей хамтран ажиллах гэнэ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж