“Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит, хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан энэ сарын 9-нд “Бөхийн өргөө”-нд болох гэж байна. Үндэсний бөхийн шинэ оны хамгийн анхны барилдаан энэ жил зургаа дахь удаагаа болох гэж байгаа юм. 2006 оноос жил бүр тогтсон уламжлалтай болсон тус барилдаанд Говь-Алтай аймгийн харьяат, “Монгол тамхи со” ХХК-ийн бөх, улсын начин Ш.Тогтохбаяр 2006, 2007 онд түрүүлж байсан бол өнгөрсөн жил Архангай аймгийн хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж байлаа.
Ш.Тэргэл