Цэцэрлэгийн багш нарт компьютер бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багш нарт компьютер бэлэглэлээ

Баянзүрх дүүргийн бүх цэцэрлэг,  гурван сургуулиудад өнөөдөр Монгол улсыг хөгжүүлэх сангаас 97 сая төгрөг гарган иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө. Тус дүүрэгт улсын 25 цэцэрлэг, 20 сургууль байдаг бөгөөд эхний ээлжинд бүх цэцэрлэгт багшийн хөгжилд зориулан уг компьютерүүдийг өгч байгаа аж. Мөн дүүргийн еранхий боловсролын 53, 55, 87 дугаар сургуулиудад нотебуук зургийн аппарат, олон үйлдэлт хувилагч, хэвлэгч машин зэрэг 30 орчим сая төгрөгийг электрон барааг өгчээ. 

Дашрамд дурьдахад, тус дүүрэг нь өнгөрсөн оныг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, бүтээн байгуулалтанд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулснаас 10 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулсан аж.

П.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж