Хятадыг мөсөн бороо дайрав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хятадыг мөсөн бороо дайрав

Шинэ оны эхний өдрүүдэд ер бусын хүйтэн цаг уур Хятадын баруун өмнө зүгийн Гуйжоу мужид мөсөн бороо авчрав. Орон нутгийн хэвлэлийн мэдээгээр хэдэн мянган хүн мөс тогтсон зам дээр цаг уурын энэ үзэгдэл өнгөрөхийг хүлээн байсан гэнэ. Мягмар гаригийн оройноос хөдөлгөөн хэсэгчлэн сэргэж эхэлжээ.

Мөсөн борооны улмаас 22 мянга гаруй хүмүүсийг нүүлгэсэн ба олон зуун байр сууц эвдэрсэн байв. Гуйжоу мужид мөсжсөн 200 гаруй байр байшин нурсан бөгөөд 1400 байшингийн дээвэр нь мөснөөс болон гэмтжээ. Энэ цаг агаарын үзэгдлээс 1,8 сая хүн хэлмэгдсэн ба 80 мянган га газрын тариалан сүйтгэв Эдийн засгийн хохирлын хэмжээг 300 сая юань гэж тооцжээ. Ийм хүйтэн цаг уур тэнд наад зах нь энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж