Афганистанд исламын банкуудыг бий болгож эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Афганистанд исламын банкуудыг бий болгож эхлэв

Кабулын банкны салбар. Фото: AFP       
    
Афганистаны эрх баригчид өргөн хэмжээний шинэчлэл хийн банкуудаа шариатын хэм хэмжээнийх болгох гэнэ. Афганистаны Төв банкны мэдээлснээр тэр нь иргэдийн ердийн банкинд итгэхгүй  барьж байгаа гурван тэрбум ам.долларыг санхүүгийн байгууллагаар дамжуулахад тус болох ажээ.
 
Төв банк 2011 оны есдүгээр сар гэхэд хуулийн төслийг парламентад өргөн барих бөгөөд тэр хуулиар 2012 оны эцэс гэхэд бүрэн хэмжээний зургаан ислам банктай болсон байх юм байна. Одоо гурван банк зохицуулалтаас лиценз хүлээж байгаа гэнэ. Одоо Афганистаны 17 банкны долоо нь шариатын хэм хэмжээний хүрээнд зээл өгч хадгаламж авч байна. Хүн амын 99 хувь нь лалын шашинтай энэ орны исламын санхүүгийн байгууллагуудын актив нэг их наяд ам.доллар хүрчээ.

Санхүүгийн хямралаар исламын санхүүг сонирхох нь дэлхийн хэмжээнд өссөн байв. Шариатын хуулийн дагуу өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг хориглодог учраас энэ сонирхол үүсчээ. Мөн тэд исламын номнолд таарахгүй үйлдвэр, компаниудад хөрөнгө оруулалт хийдэггүй гэнэ. Тухайлбал, архи дарс ба гахайн махны үйлдвэр, зэр зэвсгийн наймаа гэх мэт.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж