Өнгөрсөн онд Нью-Йоркт хамгийн олон жуулчид иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд Нью-Йоркт хамгийн олон жуулчид иржээ

Нью-Йоркийн шинэ жил. Фото: AFP    

Associated Press мэдээлснээр 2010 онд хамгийн олон тооны жуулчид Нью-Йоркт очжээ. Нью-Йорк хотын мэр Майкл Блумберг тус хотод  48,7 хүн зочилсон нь өмнөх  2008 оныхоос нэг саяар их болон энэ үзүүлэлтийн дээд амжилтыг тогтоосон байна. 2009 онтой харьцуулахад тэр нь  долоон хувиар өсчээ. Жуулчлалын аж үйлдвэр хотын эдийн засагт 31 тэрбум ам.доллар оруулсан гэж Блумберг хэлжээ. Хотын сурталчилгааг сайн хийсэн нь ийм дүнд хүргэсэн ба 2012 он гэхэд 50 сая жуулчин хотод ирнэ хэмээн 2007 онд Блумберг хэлж байсан юм.

Хотын эрх баригчид хотод ирсэн хүмүүсийн 39 сая нь америкчууд ба үлдсэн 9,7 сая нь гадаадынхан гэж мэдээлсэн байна. Гадаадаас АНУ-д ирж байгаа жуулчдын 33 хувь нь уг хотод ирдэг гэнэ. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт 11 хувьтайгаар Майами ба Лос-Анжелес хоёр орж байна.

Жуулчдын тоог гаргахдаа Нью-Йоркийн нисэх буудал ирсэн хүмүүс ба зочид буудалд буусан хүмүүсийн тоог ашигласан ажээ. Хотод нэг хоносон буюу хотод ирэхээр 80 км-аас илүү замыг туулсан хүн энэ тоонд автоматаар тооцогддог байна.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж