“Seven Eleven” 10 триллион иений орлого олохыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Seven Eleven” 10 триллион иений орлого олохыг зорьж байна

“Seven Eleven Japan Co” компани таван жилийн дотор дэлхий даяарх орлогоо хоёр дахин нэмэгдүүлж 10 триллион иен /106.8 тэрбум ам.доллар/ болгохыг зорьж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Toshifumi Suzuki мэдэгдлээ.
Toshifumi Suzuki нь “Seven Eleven Japan” компанийг эзэмшигч “Seven & I Holdings Co” компаний гүйцэтгэх захирал бөгөөд группийнхээ гүйцэтгэх захирлуудаар дамжуулан дээрх зорилтоо дэлхий дахинд мэдэгдсэн байна.
10 триллион иены орлого олсноор Seven Eleven компани Францын “Carrefour SA”, Германы “Metro AG”, Их Британий “Tesco” зэрэг 8-12 триллион иений орлоготой супермаркетын компаниудтай дүйцэх болно.  АНУ-ын “Wal Mart Stores Inc” компани дэлхийн хамгийн том жижиглэнгийн худалдааны компани бөгөөд жилд 40 триллион иений орлого олдог. “Seven Eleven” компани Японд 13 мянган дэлгүүртэй ба дэлхийн 15 улсад 25 мянган жижиг дэлгүүрийн салбартай бөгөөд 2009 онд 5.5 триллион иений худалдаа хийсэн байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж