Обамагийн тухай романы зохиогчийг хайж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Обамагийн тухай романы зохиогчийг хайж эхлэв

Барак Обама. Фото: Цагаан ордны хэвлэлийн алба
    
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл "O: A Presidential Novel" романы зохиогчийн эрэлд гарчээ. Уг романыг Барак Обамагийн үйл ажиллагааны сэдвээр бичсэн гэж үзэж байгаа юм.

Зохиогч нь нууц роман нэгдүгээр сарын 25-нд худалдаанд гарах ёстой. Британийн The Daily Telegraph сонин тэмдэглэснээр уг зохиолч Цагаан ордны амьдралыг мөн Барак Обама 2012 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд юу хийхийг сайн мэддэг хүн гэнэ. Саяхан Simon&Schuster хэвлэлийн газар уг номын тухай мэдээллээ өөрийн сайтаас авсан учир түүнийг тойрсон сонирхол улам оргилж эхлэв. 

Энэ номын нэг зохиолч нь “Үндсэн өнгө” романыг бичсэн сэтгүүлч Жо Клейн байж магадгүй. Тэр романыг Билл Клинтоны сонгуулийн эхний кампанийн үйл явдалд тулгуурлан түүнийг хоёр дахь удаагаа сонгуулийн компаниа явуулж байсан 1996 онд гаргасан байв.

Зохиогчийн нэр номын хавтсан бичигдээгүй байсан ч Клинтон зэргийн олон хүн Клейныг зохиогч нь гэж үзэж байжээ. Сэтгүүлч үүнийг үгүйсгэж байгаад түүний гар бичмэл олдсоны дараа өөрийн оролцоог хүлээн зөвшөөрсөн байлаа. Уг номоор кино хийн гол дүрийг нь Жон Траволта ба Эмма Томпсон нар бүтээсэн байв.

Жо Клейн 2000 онд номын зохиолч гэдгээ нуухаа болиод “Үндсэн өнгийн” үргэлжлэлийг бичсэн байв. Харин "О" романы бүтээлд хамаагүй гэж хэлэхдээ зохиогчийн нэрээ нууцлах эрхийг дурьджээ.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж