Сөүлийг Пхеньяны довтолгооноос аварна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Сөүлийг Пхеньяны довтолгооноос аварна

Өмнөд Солонгосын эрх баригчид өөрийн хойд хилийн арлуудаа Израилийн үйлдвэрийн пуужингаар хамгаалах  шийдвэрийг гаргасан байна. Пуужингийн хамгаалалтад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хойд Солонгосын их бууны довтолгоонд өртсөн Ёнпхёндо зэрэг таван арал орох ажээ.

Пуужин байрлуулахын тулд арлуудыг хамгаалах тусгай төлөвлөгөөг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам гарган ерөнхийлөгч Ли Мен Бакт танилцуулсан байв. Түүгээр арлуудад нэмэлт зэвсэг ба 2000 цэргийн албан хаагчийг байрлуулахаар болж байна.

Үүнээс гадна хойд хилээ хамгаалахад тэнгисийн цэргийн довтолгооны эсрэг зэвсэглэгдсэн Cobra нисдэг тэрэгний ангийг ашиглана. Израилийн пуужингийн талаар гэвэл нутгийн хэвлэлд бичсэнээр тэр нь "Дорбан" гэх танк эсэргүүцэх пуужингууд ба түүнийг хиймэл дагуулаас удирддаг ажээ.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж