Лэйкэрсийн ялагдалд “iPhone”-ийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Лэйкэрсийн ялагдалд “iPhone”-ийг буруутгав

“NBA”-ийн тоглогчид багтаа амжилттай тоглохын тулд маш сайн амрах ёстой. Гэвч Лос Анжелос Лэйкэрс багийн гурван гишүүн iPhone утасныхаа сэрүүлгэнд хэт найдсанаас ням гаригийн тоглолтондоо хоцорчээ. Лэйкэрсчүүд үүнээс болж маш муу, унтаа байдалтай тоглолт үзүүлж, ялагдсан нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгосон байна.

Лэйкэрсийн шилдэг тоглогчдын нэг По Газол өглөөний тоглолтонд хоцорсон буруугаа өөрийн iPhone-д тохсон байна. Хэрэв тошлолтын эхнээс л сайн тоглохгүй бол дараагийн үедээ хангалттай оноо цуглуулах боломжгүй зүйл гэдгийг бүгд мэддэг. Гэтэл Газол энэ удаагийн тоглолтонд маш хангалтгүй амжилт үзүүлж, багтаа ердөө 10 оноо авчирсан байна. Лэйкэрсийн өөр нэг тоглогч Люк Волтон ч мөн хоцорсон шалтгаанаа iPhone-тойгоо холбон тайлбарлажээ.

Харин Лэйкэрсийн нойрмог харагддаг дасгалжуулагч Фил Жэксон багийнхаа хожигдолд iPhone-ийг буруутгаагүй байна. Тэрбээр ESPN-д өгсөн ярилцлагадаа “10 цаг болчхоод байхад хэн нэгэн байрандаа ирээгүй байх нь багийн амжилтанд шууд нөлөөлдөг гэж би боддог” гэж хэлсэн байна. Асуудлын гол нь iPhone утасны функцийн алдаа Лэйкэрсийг хожигдоход үнэхээр нөлөөлсөн үү гэдэг л байгаа юм. Дэлхийн хэмжээний шилдэг сагсан бөмбөгчид ийм зүйл болсон гэж баталж байгаа билээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж