Цас нэмж орвол өвөлжилт хүндрэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цас нэмж орвол өвөлжилт хүндрэх магадлалтай

Аймгийн УЦУОША-аас өнгөрсөн сард бэлчээрийн явуулын судалгааг хийсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, цасан бүрхүүл 10-12 см зузаантай байна гэлээ. Харин хунгар газраараа 40-68 см мөн Шарын гол суманд цасны нягт хоёр дахин ихэсчээ. Нэгэнтээ л нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, манай аймаг өвөлжилт хүндрэх магадлалтай аймгийн тоонд орчихсон байна. Иймээс өнөөдрийн байдлаар өвөлжилт хэр байгаа талаар ХХААЖДҮГ-аас тодруулсан юм. Мал тооллогын ажил гээд 12 сарын дунд үед бүхий л малчдаараа тойроод малаа тоолохоос гадна, мал бүхий иргэдийн байдал, өвөлжилтийн талаар ч судлаад ирсэн байна. Одоогоор мал бэлчээрлэж байгаа учраас хараахан өвөлжилт хүндэрсэн гэж хэлж болохгүй, харин цас нэмж орвол аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндрэх магадлалтай гэж байлаа. Өнгөрсөн өвөл малчдад хатуухан сургамж болсон учраас энэ өвлийн хувьд малчид хадлан их бэлтгэсэн, мөн сум тус бүр, цаашлаад аймгийн хэмжээнд өвсний нөөц бүрдүүлсэн байгаа гэдгийг хэлж байна. Хэрвээ өвөлжилт хүндэрвэл яах вэ гэдэг дээр төлөвлөгөө гарсан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг аль болох бүхий л боломжоороо хангажээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж