Motorola таблетийн зах зээлд хөл тавина

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Motorola таблетийн зах зээлд хөл тавина

Гар утас үйлдвэрлэгч Motorola компани таблет компьютерийн зах зээлд хүч сорихоор шийдэж, Motorola Xoom хэмээн нэрлэсэн анхны таблетаа танилцууллаа. Энэ оны эхний улиралд багтан худалдаанд гарах Xoom нь Android 3.0 Honeycomb үйлдлийн системтэй, 10,1 инчийн HD өргөн дэлгэцтэй, хос цөмт 1GHz процессортой ажээ. 1080р HD видеог дэмжиж ажиллахаас гадна HDMI гаралттай энэхүү таблет компьютер Adobe Flash контентийг тоглуулах хүчин чадалтай аж. Түүнчлэн урд талдаа 2,0 мегапикселийн, харин ард талдаа 5,0 мегапиксель камертай юм. Мөн өөр дээрээ гироскоп, агаарын даралт хэмжигч, электрон луужин зэрэг олон функцтэй. Үнийн тухайд одоохондоо тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж