
Уралдаан нь бүс, аймаг гэсэн хоёр үе шаттай явагдах бөгөөд бага болон дунд ангийн математикийн кабинет гэсэн хоёр ангиллаар дүгнэж, эхний Үе шатыг 3-р сарын эхний долоо хоногт бүсийн төв, хоёрдугаар үе шатыг гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт аймгийн хэмжээгээр зохион байгуулах аж. Кабинет нь сурах орчин нөхцөл бүрдсэн, эрүүл ахуй, аюулгүй байдал, гоо зүйн шаардлага хангасан байх ба ангилал тус бүрээр гурван эзлүүлж, гэрчилгээ олгох юм.
Б.Батчимэг